• uc-info@mindset.mn
  • Mon-Fri: 8.00 am - 7.00 pm
  • +976 9110-4456; +976 89339449

Learning Labs-ийг бие даасан байдлаар эсвэл ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг түшиглэн байгуулна.

Сургалтын арга зүй нь уламжлалт боловсрол болон Боловсрол 4.0 үзэл санааг шингээсэн blended (холимог) хэлбэр-тэй байх юм. Энэ нь бүх хүнд хэзээ ч, хаанаас ч, ямар ч хэлбэрээр суралцах боломж олгоно. Боловсролын тэгш бус байдлыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, олон талт бодит чадамжтай болоход нь хүүхэд бүрд үнэ цэнтэй хувь нэмэр оруулах юм.

Уг сургалтыг гадаадын болон дотоодын багш заан сургах нь хөтөлбөрөөс хамаарах бөгөөд зарим  агуулгын хувьд хослон заах нөхцөл ч үүснэ.

Сургалтын агуулга нь шинжлэх ухааны шинэ ололт нээлт, нийгэм, эдийн засгийн бодит өөрчлөлтөд нийцсэн, шинэ мэдлэгээр баяжигдсан СОНГОХ ЧАДАМЖ гэж нэрлэгдэх Hands-on чадвар, чадамжууд эзэмшүүлэх олон салбар, олон шинжлэх, олон мэдлэгийн чөлөөт агуулгуудаас бүрдэнэ.

Сурагчдын сурч мэдэх хүсэл эрмэлзэл хязгааргүй, ирээдүйн төлөв байдал, хөгжлийн чиг хандлага ч мөн хурдтай өөрчлөгдөж буй  тул хөтөлбөрийн агуулга эдгээр хүчин зүйлээс хамаарч тасралтгүй хөгжих тул “хөтөлбөрийн баг” ажиллан эрэлт хэрэгцээнд нийцсэн хөгжүүлэлтийг тогтмол хийж байх юм.

Энэ бүхэн манай хамт олны зүгээс сурагчдын ирээдүйн төлөө хийж эхлэх зайлшгүй, чухал бас ирээдүйтэй үйл ажиллагаа бөгөөд үүний үр ашгийг олон олон хүүхэд шимтэн хүртээсэй гэж хүсэж байна.

Багшийн баттай эзэмшсэн аргазүй, агуулга нь агшин зуурт үнэгүйдэх болжээ.

Өнөөдрийн байдлаар 4 LearningLabs deer 985 сурагч Англи хэл, Математик IQ, EQ, өдөр өнжүүлэх хөтөлбөрүүдийн сургалтад хамрагдаж байна.

Уг төвүүдээрээ дамжуулан Монгол улсын зүг бүрт Олон улсын боловсролын үйлчилгээг хүргэхийн төлөө Сингапур, Монгол боловсролын судлаачид гар нийлэн ажиллаж байна.

© 2021 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. learninglabs.mn