• uc-info@mindset.mn
  • Mon-Fri: 8.00 am - 7.00 pm
  • +976 9110-4456; +976 89339449
2020-03-09

Боловсролын байгууллагын үндсэн зорилт нь боловсролын үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх явдал юм. Хүүхэд хаана төрж, өсөж байгаагаас үл хамааран чанартай сургалтад хамрагдах боломжийг олгох зорилгоор 2018 онд тус яам Сингапур улсын AllinTech Pte Ltd компани, Монгол улсын Mongolia Digital School төсөлтэй хамтран дижитал сургалтын арга зүйг нэвтрүүлэх Jnrlink хөтөлбөрийн сургалтыг хэрэгжүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурсан.

Өнгөрсөн хугацаанд бүх аймаг, дүүрэг, нийслэлийн боловсролын удирдах ажилтнуудад зориулсан танилцах аяллыг Сингапур улсад хийсэн. Төслийн нэгжийн ажилтнуудын сургалт, 180 хөтөлбөрийн багш бэлтгэх сургалтыг Ховд, Улаанбаатар хотын 9 дүүргийн багш нарт хийлээ.

Төслийн гуравдах ангийг Налайх дүүргийн 103 дугаар сургууль дээр байгууллаа. Уг ангийг тохижуулж, тоноглоход 12 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Сургалтад 65 хүүхэд хамрагдаж байна. Өмнө нь Баянзүрх дүүргийн 26-р хороо, Налайх дүүргийн 2-р хороонд тус тус төвүүдээ байгуулаад байна.

Цаашид Баянзүрх, Сүхбаатар дүүргийн гэр хорооллын сургуулиуд, Ховд, Увс, Төв аймгийн сум, багт нийт 25 анги нэмж байгуулахаар төлөвлөж байна. Төслийн үр дүнг 10000 хүүхэд хүртэнэ.

© 2021 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. learninglabs.mn