• uc-info@mindset.mn
  • Mon-Fri: 8.00 am - 7.00 pm
  • +976 9110-4456; +976 89339449

Боловсролын тэгш бус чанар, хүртээмж нь аль ч улс орны төрийн бодлогынх нь эмзэг сэдвүүдийн нэг байдаг.

Харвардын Их сургуулийн бага насны хүүхдүүдийн боловсролын төвийн судлаачдын Хятад, Индонези, Малайз, Монгол улсуудад хийсэн судалгаагаар, хөдөөгийн 5 настай хүүхдийн танин мэдэхүйн чадамж нь хотын 3 настай хүүхдийнхтэй ижил байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Түүнчлэн, уг зөрүүг хүүхдүүдийг 15 нас хүрэхээс нь өмнө арилгахгүй бол насан туршдаа өөр өөр сэтгэхүй, танин мэдэхүйтэй иргэд болон төлөвшинө гэжээ.

Ковидын өмнө боловсролын тэгш бус байдал 57 хувь байсан бол өнөөдөр 67 хувь болон өсчээ.

Сингапурын Allin Technologies байгууллагын санаачлан эхлүүлж, БСШУСЯ дэмжсэн энэхүү төсөл нь “Хүүхэд бүрт Олон улсын нэр хүндтэй хөтөлбөрийн сургалтад хамрагдах тэгш боломжийг бий болгох” эрхэм зорилготойгоор ажиллаж байна. Одоогоор Mongolia Digital School төслийн хүрээнд франчайз эрхтэй 7 хөтөлбөрийн сургалтыг зохион байгуулахаар ажиллаж байна.

Бидний онцгойлон анхаарч байгаа бас нэг чиглэл нь Ковидын хоцрогдлыг арилгах боловсролын хөтөлбөр юм.

© 2022 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. learninglabs.mn