• uc-info@mindset.mn
  • Mon-Fri: 8.00 am - 7.00 pm
  • +976 9110-4456; +976 89339449
2020-03-09

ALLiN компани нь Монгол улсын БСШУСЯ-тай хамтран Jnrlink® англи хэлний хөтөлбөрийг Монгол дижитал сургуулиар дамжуулан хэрэгжүүлэх гэрээ байгууллаа.

Энэхүү санаачилга нь БСШУЯ-ны Тогтвортой хөгжлийн алсын хараа 2030-ийн дагуу “Мэдлэгт суурилсан нийгэм ба чадварлаг Монгол хүн” чиглэлээр 350,000 гаруй монгол хүүхэд залуусыг, тэр дундаа гэр хороолол, хөдөөгийн хүүхдүүдэд чанартай боловсрол эзэмшүүлэхийг зорин ажиллах болно.

Судалгаанаас үзэхэд хөдөөгийн хүүхдүүдийн албан боловсрол эзэмших боломж нь хотын үе тэнгийнхэнтэй нь харьцуулахад бага бөгөөд танин мэдэхүйн болон танин мэдэхүйн бус чадвараар хот суурин газрын хүүхдүүдээс хоцорч явдаг.

Дэлхий дахины энэхүү боловсролын сорилтыг шийдвэрлэхийг ALLiN нь зорьж байна. ALLiN-ийн оюуны өмчийн болон патентлагдсан сургалтын хөтөлбөр нь Хятадын хамгийн ядуу мужуудын нэг болох Гуйжоу(Guizhou) хотод амжилттай хэрэгжиж байна. Харвардын Их сургуулийн төгсөлтийн дараах сургуулийн доктор Чен Си-ийн хийсэн бие даасан судалгаагаар энэхүү хөтөлбөр нь хүүхдүүдийн эх хэл болон англи хэл дээрх үгсийн сан, ярианы хэлийг илтгэх, хүлээн авах чадварыг эрс сайжирсан болохыг харуулсан.

Судалгаагаар мөн ALLiN хөтөлбөрийн загвар нь орон нутгийн багш нарын мэргэжлийн сургалт, боловсролын түвшин, шилжилтийн түвшинг харгалзан үзсэн болно. Энэ нь тухайн орон нутгийн багш нарт уг хөтөлбөрийг үр дүнтэй ашиглах боломжийг олгохын зэрэгцээ багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, хүүхдүүдийн сургалтын үр дүнг сайжруулахад хүргэсэн юм.

Хоёр үе шаттайгаар хэрэгжиж байгаа ALLiN-ийн БСШУЯ-тай хамтын ажиллагаа нь Монгол улсын 2000 гаруй сургууль, цэцэрлэг, түүний дотор гэр хороолол, хөдөөгийн нийгэмд дижитал сургуулийн загварыг нэвтрүүлэх замаар боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулахыг зорьж байна.

Төслийн эхний үе шатанд сонгогдсон 80 сургуулийн 400 гаруй багш нар, 22,000 орчим сурагч хамрагдана. Цаашид хөтөлбөр нь орон даяар хэрэгжих болно. Гарын үсэг зурахаас өмнө ALLiN БСШУСЯамны ерөнхий боловсролын газрын дарга ноён Т.Ням-Очир болон яамны ажилтнуудад төслийн дэлгэрэнгүйг танилцуулав.

Төлөөлөгчид Улаанбаатар хот болон ойр орчмын хөдөө сумд, гэр хорооллын хэд хэдэн боловсрол, нийгмийн байгууллагуудтай танилцаж, орон нутгийн хэрэгцээ, тулгамдсан асуудал, тэдгээрийг даван туулахад чиглэсэн хүчин чармайлтын талаар илүү сайн ойлголттой болов. ALLiN-ийн Монгол дахь төслийг UBB Venture Management нь Asian Venture Philanthropy Network (Азийн венчний филантропийн сүлжээ (AVPN) -ийн Dealshare платформ дээр батлав.

Сонирхсон дэмжигчдийг олон жилийн туршид монгол хүүхдүүдийн амьдралыг өөрчлөхийн тулд бидэнтэй нэгдэхийг уриалж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг info@allintecs.com хаягаар авна уу.

© 2021 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. learninglabs.mn